Өнгөрсөн шөнөөс эхлэн Улаанбаатар орчимд угаар үнэртэж буй талаар иргэд ярьцгааж байна.

Өнөөдөр 2023.10.12 болж байгаа НИТХ – ын ээлжит бус xv хуралдааны үеэр нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр Х,Нямбаатар  Налайх дүүрэгт байрлах төмөрлөгийн үйлдвэр дээр газын систем дэлбэрсэнтэй холбоотой дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар хэлэв

Харин обег-т ямар нэгэн үйлдвэрийн осол, дэлбэрэлтийн талаарх дуудлага ирээгүй гэх мэдээллийг өгч буй. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн э.амарзаяа "нийслэлд тархаад буй үнэртэй холбоотойгоор ургахнаран, налайх орчимд агаарын чанарын стандарт бага зэрэг давсан буюу хэвийн байна. Мөн хүхрийн агууламж хэвийн хэмжээнд буюу газ нөлөөлсөн гэх байдал илрээгүй" гэв.

Нийслэлд газ үнэртэж, угаартай байна гэдэг асуудлаар нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн байгаль орчны газар, нийслэлийн цагдаагийн газар, ус сувгийн удирдах газрын алба хаагчид дүнжингарав орчимд хяналт шалгалт хийж байна.

Тус асуудал нь бохирын магистрал шугамны худагнаас хүчтэй үнэр үнэртэж байна. 

Багажаар үнэрийг нь үзэхэд ажилласан тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр налайх чиглэлд хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.

Иргэдийн хувьд хагас коксожсон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд эхэлсэн гэж хардаж буй. Энэ талаар тавантолгой түлш компаниас тодруулахад "үйлдвэрээс хамаарсан эсвэл аль нэг түлштэй холбоогүй. Мөн ямарваа нэгэн төрлийн түлшийг туршаагүй" гэдгийг онцолсон юм. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.