"ЭРДЭМ ТРАНС" ХХК 135 АВТОБУСНЫ АРЛЫН ДУГААРЫГ СОЛЬЖ, МӨНГӨ УГААСАН

АТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖИЛТАН, КОМИССАР Н.ТЭМҮҮЛЭН : 

-АТГ, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨГЧДИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ НИЙТИЙН ТЭЭВЭРТЭЙ ХОЛБОГДОХ ХЭРЭГТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙНА. АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДААД ХЭДХЭН ХОНОЖ БАЙНА. ЭНЭ ХУГАЦААНД "ТЭНҮҮН ОГОО" ХХК-ИЙН  НИЙЛҮҮЛСЭН ГЭХ НИЙТИЙН ТЭЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХҮНИЙ ТАВАН ОБЪЕКТЕД НЭГЖЛЭГ ХИЙСЭН. МӨН УГ ДӨРВӨН ЭТГЭЭДИЙГ 48 ЦАГИЙН ХУГАЦААНД БАРИВЧЛАХ АЖИЛЛАГААГ ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ХҮРЭЭНД ЯВУУЛСАН. МӨРДӨХ БАЙГУУЛЛАГЫН ЗҮГЭЭС ДЭЭРХ ДӨРВӨН ХҮНИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ҮЗСЭН. ПРОКУРОРООС АТГ-ЫН САНАЛЫГ ҮНДЭСЛЭЛТЭЙ БАЙНА ГЭЖ ҮЗВЭЛ  ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ШҮҮХ ШИЙДНЭ. АЖИЛЛАГАА ДУУСААГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ГЭДГИЙГ ОНЦОЛМООР БАЙНА.

БНСУ-ЫН "DAEWOO" КОМПАНИЙН ХОЛБОГДОХ ХҮМҮҮСИЙГ МӨРДӨН ШАЛГАЖ БАЙГАА БӨГӨӨД ТУХАЙН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД МЭДЭГДЭЖ МЭДҮҮЛЭГ АВАХ ЗЭРЭГ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙНА. ДЭЭРХ ХЭРЭГТЭЙ ХОЛБОГДУУЛАН САНХҮҮГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА БОЛОН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ГАДААД УЛСЫН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА. ТИЙМЭЭС БНСУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР БОЛОН ВЬЕТНАМ УЛСЫН НИЙГМИЙН АЮУЛААС ХАМГААЛАХ ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА. 

"ТЭНҮҮН ОГОО" ХХК-ИЙН  НИЙЛҮҮЛСЭН  АВТОБУСААС ГАДНА  "ЭРДЭМ ТРАНС" ХХК НЬ БНСУ-Д ҮЙЛДВЭРЛЭСЭН HYUNDAI АВТОБУСЫГ ИМПОРТЛОН ОРУУЛЖ ИРЭХДЭЭ НАСЖИЛТ УРТАСГАХ ЗОРИЛГООР НИЙТ 135 АВТОБУСЫН АРЛЫН ДУГААР, ОНЫГ ЗАСВАРЛАХ БАЙДЛААР БҮРТГҮҮЛЭН ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭН ЗАЛИЛАН МЭХЭЛЖ, ХУУЛЬ БУСААР УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ АВЧ  МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОГТООГДСОН.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.