БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮХДИЙГ ХУЛГАЙЛАХЫГ ЗАВДСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ

 Дархан-Уул аймгийн Дархан сум 10 багт энэ сарын 2-ны 19:29 цагт  “Манай хоёр хүүхдийг авч явах гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Уг хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, байрны гадна тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны хоёр хүүхдийг хөтлөн явсан гэх 23 настай, эмэгтэй “Н” гэгчийг саатуулан, шалгаж байна. 

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд тавих анхаарал, хараа хяналтаа дээшлүүлэхийг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.









Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.