БНСУ-Д 10 НАСТАЙ МОНГОЛ ХҮҮГИЙН НҮҮРИЙГ ТҮЛСЭН ХЭРГИЙГ СОЛОНГОСЫН ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЛГҮЙ НЭГ ЖИЛ БОЛЖЭЭ

БНСУ-Д АМЬДАРДАГ МОНГОЛ ХҮҮГИЙН НҮҮР РҮҮ ДЭЛГҮҮРИЙН АЖИЛТАН САНАМСАРГҮЙ ХАЛУУН ГОЙМОН ЦАЦАЖ, ТҮЛСЭН ХЭРГИЙН ШҮҮХ ЖИЛИЙН ТУРШ ҮРГЭЛЖИЛЖ, ШҮҮХЭД ИТГЭЛ АЛДАРСАН ХОХИРОГЧ ХҮҮГИЙН ГЭР БҮЛ БНСУ-ЫН ХЭВЛЭЛҮҮДЭД ХАНДАХААР БОЛЖЭЭ.

АЛБАН БУС ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЖ БУЙГААР,  "2022 ОНД НАЙЗУУДТАЙГАА 24 ЦАГИЙН ДЭЛГҮҮРТ СУУЖ БАЙСАН 10 НАСТАЙ МОНГОЛ ХҮҮГИЙН НҮҮР РҮҮ ДЭЛГҮҮРИЙН АЖИЛТАН БУЦЛАМ ХАЛУУН ШӨЛ ГАРААСАА АЛДАЖ ЦАЦСАН ХЭРЭГ ГАРСАН БАЙНА. УЛМААР ХОХИРОГЧ ХҮҮХДИЙН НҮҮРНИЙ АРЬС ТҮЛЭГДЭЖ, ЭДГЭРСНИЙХЭЭ ДАРАА Ч НАРНЫ ТУЯА ХАРЖ ЧАДАХГҮЙ ХЭМЖЭЭНД АРЬС НЬ ЭМЗЭГШИЖ, СЭТГЭЛ САНААНЫ ХҮНД АСУУДАЛД ОРЖЭЭ.

ТҮҮНЧЛЭН ТУС ХЭРЭГТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ БУС ИРГЭНИЙ ХЭРЭГ НЭЭЖ БНСУ-ААС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨМГӨӨЛӨГЧ ӨГСӨН БАЙНА. ГЭВЧ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫН ЯВЦАД ШҮҮГЧ ӨМГӨӨЛӨГЧИД НӨЛӨӨЛЖ ХОХИРОГЧИЙГ СОНГОЛТГҮЙ БОЛГОХ, ШАХАЛТАД ОРУУЛАХ ЗЭРЭГ ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ ГАРГАЖЭЭ. ИЙМД ХОХИРОГЧИЙН ГЭР БҮЛ МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭС ТУСЛАМЖ ХҮСЭЖ, БНСУ-ЫН ТОМООХОН ХЭВЛЭЛҮҮДЭД ХЭРГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА" ГЭЛЭЭ. 

эх сурвалж:isee.mn

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.