ӨВӨРХАНГАЙН ЗАСАГ ДАРГА А. ИШДОРЖ ЛАНД 200 МАШИНААР 57 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ДАЙРЧ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ

2023 оны наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нь 57 настай иргэнийг автомашинаараа мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа. 

Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Зам тээврийн осол нь санамсар болгоомжгүй байдлын улмаас үйлдэгддэг учир Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржийг цагдан хориогүй, гадуур шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Хэрэг гардаг өдөр А.Ишдорж нь гэр бүлийнхэнтэй зорчиж явсан бөгөөд Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан автобусны зорчигчийг тамхи татахаар автобуснаасаа буух үед мөргөж, амь насыг нь хохироосон гэх мэдээлэл байгаа юм. 




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.