СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС 60-234 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭ ХАНШТАЙ БАЙНА

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хагас сар үлдлээ. Энэ хичээлийн жилд ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцас өнгөрсөн онтой харьцуулахад багц үнээрээ 2-39 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Хамгийн хямд үнээр "Баялаг Ундраа" худалдааны төвийн гадна талбайд дотоодын үйлдвэрлэлийн хувцас багц үнээрээ бага анги 60 мянга, дунд анги 75 мянга, ахлах анги 90 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.