Л.ЧИНБАТЫН ХҮН АЛАХЫГ ЗАВДСАН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ

Хөдөлмөрийн баатар  Л.Чинбат  2023.06.15-ны өдөр  Дорнод, Сүхбаатар аймгаас 360 гаруй адууг Сэлэнгэ аймгийн  Цагааннуур сум руу ямар нэг зөвшөөрөлгүйгээр оруулахыг завдсан бөгөөд эсэргүүцсэн нутгийн иргдийг дайрч алахыг завдсан. Тэрээр энэ талаар нүүр номдоо “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан” хэмээсэн.

Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаад Л.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  • 10.1 дүгээр зүйл .Хүнийг алах /Хүний амийг хөнөөхөөр завдсан/
  • 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах
  • 20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байсан юм.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг хийх болно. Уг урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсвэл гэм буруугийн шүүх хурлыг товлох юм. Улмаар гэм буруугийн хурлаас ял оноох эсвэл цагаатгах шийдвэр гарна.

                                                                                                                                                                                          эх сурвалж:tac.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.