ТУУЛ ГОЛЫН САЛААНААС ХЭН БОЛОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЦОГЦОС ОЛДЖЭЭ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Туул” голын салаанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ОБГ-т наймдугаар сарын 06-ны өдрийн 16:32 цагт ирсэн байна.
Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход хаяг, нэр тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос “Туул” голын салаанд хайргадаж тогтсон байсныг 10 минут ажиллан гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.