ЦЕГ-ЫН ДАРГА Ж.БОЛДОД ХОТОД “ХӨЛ ДҮҮЖЭХ” УНАА БАЙХГҮЙ Ч ХӨДӨӨ “ЗАЙДЛАХ” АДУУ МАЛ АРВИН АЖ

Төрд дарга сэтэртэй л бол хэн байхаас үл хамаарч АТГ-д жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлдэг.

Монголын дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харж , харьцуулахад хамгийн “Ядуу” нь цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд мэтээр харагдаж буй.

Ж.Болд даргын жилийн орлого нь 73 488 000 төгрөг боловч тэрбээр өнгөрөгч 2020 оноос хойш “Явгарчээ”.

Харин тэрээр  үхэр, адуугаа өсгөн үржүүлж өнгөрсөн 2020 оноос хойш буюу ЦЕГ-ын дарга болсноосоо хойш өөрийнх нь эзэмшлийн үхэр адууны үнэлгээ нь үлэмж буюу гурав дахин өсч 64 400 000 төгрөгт хүрчээ.

Өр зээлгүй, авлагагүй тэрбээр хадгаламжиндаа 77 511 000 төгрөгтэй бол өнгөрсөн жилээс экс ерөнхийлөгч Х.Баттулгын “Женкотур бюро”-гоос 2841ш нэгж хувьцаа эзэмшдэг болсон нь даргын ХОМ-т ил буй.


 Монголын цагдаагийн удирдлага Ж.Болдод “Хөл дүүжлэх” унаа хот хүрээд л лав байхгүй боловч хөдөө “Зайдлах” адуу мал бол арвин агаад өндөр үнэлгээтэй аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.