Д.СУМЪЯАБАЗАР: ҮЕРТ ХОХИРСОН ИРГЭДИЙН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ТӨР ХАРИУЦАХГҮЙ. ААН-Р ТӨЛҮҮЛНЭ

НИЙСЛЭЛД ДОЛДУГААР САРЫН ЭХЭЭР ОРСОН УСАРХАГ БОРООНЫ УЛМААС СЭЛБЭ ГОЛЫН ДАЛАН СЭТЭРЧ, ОЛОН АРВАН АЙЛЫН ГЭР, МАШИН ҮЕРТ АВТСАН.  ЭДГЭЭР АЙЛД НӨХӨН ОЛГОВРЫГ ХЭРХЭН ОЛГОХ ТАЛААР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Д.СУМЪЯАБАЗАРААС ТОДРУУЛЛАА.

ТЭРБЭЭР "БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ ТОХИОЛДСОН ТУЛ ЭНЭ АСУУДАЛД ДААТГАЛЫН КОМПАНИУД ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЁСТОЙ. ДААТГАЛЫН ХУУЛЬ, ДАВХАР ДААТГАЛЫН ХУУЛИЙН ДАГУУ Л НӨХӨН ОЛГОВРЫН АСУУДАЛ ЯРИГДАНА. ДЭЛХИЙН ОРНУУДАД Ч ИНГЭЖ Л ЯВДАГ. ДЭЛХИЙД ИЙМ СТАНДАРТААР ЯВДАГ БОЛ МАНАЙД ЭНЭ СТАНДАРТ НЬ ӨРӨӨЛ ТАТАНХАЙ ЮМ ШИГ Л МӨРДӨГДӨЖ БАЙНА.

ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ҮНЭХЭЭР ХОХИРОЛТОЙ БАЙГАА. ЯЛАНГУЯА 60, 61 ДҮГЭЭР БАЙР, МАШИНАА ДААТГУУЛААГҮЙ ХҮМҮҮС НЬ ЯАХ ВЭ ГЭХЧЛЭН НЭЛЭЭД МАРГААН ДАГУУЛНА. ЭХЛЭЭД ХУВИЙН ЖИЖИГ КОМПАНИУД НИЙЛЭЭД ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ АУДИТЫН КОМПАНИТАЙГАА ГЭРЭЭЛЖ, ӨӨРСДИЙН ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭГ ХИЙЛГЭЖ, ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГЭЭ ТОГТООЛГОХ ЁСТОЙ. ТЭР НЬ ДҮҮРЭГ ДЭЭР НЭГТГЭГДЭЖ, ӨНӨӨДӨР ЭЦСИЙН БАЙДЛААР НИЙСЛЭЛ ДЭЭР ИРНЭ.  ҮҮНИЙГ ХОХИРСОН ИРГЭДЭД МАШ ТОДОРХОЙ ХЭЛСЭН. МӨН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА. БАРИЛГА БАЙШИНД АВ ЦАВ ҮҮСЭХ, СУУРИНД ХӨДӨЛГӨӨН ҮҮСЭХ ЭСЭХИЙГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХИЙНЭ. ЭДГЭЭРИЙН ДҮГНЭЛТ ӨНӨӨДӨР БУЮУ ДОЛДУГААР САРЫН 24-НД НИЙСЛЭЛ ДЭЭР ЭЦСИЙН БАЙДЛААР ИРЭХ ЁСТОЙ. ҮҮНИЙГ НЭГТГЭЭД, НИЙСЛЭЛЭЭС ХӨНДЛӨНГИЙН АУДИТ БУЮУ ҮНЭЛГЭЭ ТОГТООХ КОМПАНИУДААР ДАВХАР ХЯНАЛТ ХИЙЛГЭН УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС(УОК)-Т ӨГНӨ.

ИРГЭДТЭЙГЭЭ ДАХИН УУЛЗАНА. УСАНД ХАЯСАН ЧУЛУУ ШИГ АЛГА БОЛОХГҮЙ. ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ХОХИРСОН ИРГЭДЭД ХЭРХЭН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ ТАЛААР ЗӨВЛӨЖ, АРГА ЗАМЫГ НЬ ЗААЖ ӨГЧ БАЙГАА. ЮМ БҮХНИЙГ ТӨР ШИЙДЭХГҮЙ. БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ, ҮЕР УСНЫ ХАМГААЛАЛТ ГЭЭД ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООЖ, НИЙСЛЭЛ ТӨЛНӨ ГЭВЭЛ ТӨСӨВ ДИЙЛЭХГҮЙ. ИЙМД ЗОХИЦУУЛАЛТ НЬ ЮУ БАЙХ ВЭ ГЭДГИЙГ ХАРЖ БАЙНА. ҮҮНИЙГ ТОМ ТҮВШИНД, УОК ДЭЭР ЯРИХ БАЙХ. ТЭГЖ БАЙЖ ШИЙДЭЛ НЬ ГАРНА. ГЭХДЭЭ БИД ИРГЭДИЙН ӨГЧ БУЙ ХҮСЭЛТИЙГ ӨӨРСДӨӨСӨӨ ЗУГТААЛГАХ ЗҮЙЛ ОГТ ХИЙХГҮЙ ГЭДГЭЭ ХАТУУ ХЭЛЬЕ" ГЭЛЭЭ.

                                                                                                                                          ЭХ СУРВАЛЖ: УЛС ТӨР.МН

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.