ЦАХИЛГААН ХҮЧДЭЛД ЦОХИУЛСАН ИРГЭНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН БАЙНА

ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өчигдөр буюу 07 дугаар сарын 23-ны 16:55 цагт  "Цахилгаан хүчдэлд цохиулсан" гэх асуумжтай 24 настай эмэгтэй НТТТ-ийн автомашинаар хүргэгдэн иржээ.Хүчдэлд цохиулах үедээ ар дагзаараа савж унасан байдалтай ирсэн тул төвийн томографи болон рентген шинжилгээнд хамруулж, салбар эмнэлгийн тасагт хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Одоогоор амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд ил харагдах шарх, түлэгдэлтийг эмчилж, эмчийн хяналтад тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.