УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэрээ зодсон хэргийн буруутан нь цагдаа нар болсон уу!

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэргий Б-гийн биед халдаж, бэртэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байсан. Тодруулбал : Архидан согтуурсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Өнгөрөгч зургадугаар сарын 16-ны үүрийн 04.00 цагийн үед эхнэрээ зодож, гэрээсээ гарч явсан гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс очиж шалгасан байдаг. Энэ талаар түүний хадам ээж  цахим орчинд удаа дараа миний охиныг зодсон одоо тэмцэнэ гэдгээ тухайн үед илэрхийлж байсан.

Иинхүү хадам ээж нь хүртэл үнэнийг хэлсээр байсан ч УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэрэг явдлыг үгүйсгэсээр байгаа юм. Үүгээр ч зогсохгүй эрхэм гишүүн албан тушаалаа ашиглан гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг нь сэтгүүчдэд задалсан цагдаагийн алба хаагчдыг хайж байгаа сурагтай. Тухайн хэргээс улбаатай цагдаагийн байгууллагад дотоод хяналт шалгалт явуулж эхэлжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ зодсон гэх гишүүний хэргийн гол буруутан нь цагдаагийн алба хаагчид болжээ. Энэ мэт байдлаар ард иргэдийнхээ төлөө хууль сахиулж байгаа цагдаагийн алба хаагчид маань албан тушаалтнуудад дээрэлхүүлдэг жишиг үргэлжилсээр л. 



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.