БУЛГАН АЙМГИЙН НАМ БУС ЦАГДАА НАР ЦАЛИНГАА ХАСУУЛЖ , НАМ ДАГАСАН ЦАГДАА НАР ЦАЛИНГАА НЭМҮҮЛДЭГ !!!

Цагдаагийн алба хаагчдыг нохойд барьдаг мод болгож , гамшиг ослын үед ч ажиллуулж буй зураг үер усны гамшгийн энэ цаг үед олон нийтэд ил болж шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл цагдаагийн алба хаагчдыг иргэдтэй нь хагаралдуулж , эвдрэлцүүлж эрх баригчид өөрсдийн хувийн хамгаалалтын алба шигээ ашиглах болсон энэ цаг үед МАН төрийн цагдаагийн нэр төрийг шороотой хутгасаар буй...

Үүний нэгэн жишээ Булган аймагт өрнөж буй бөгөөд Булган аймгийн цагдаагийн газраас алба хаагчдынхаа цалинг үндэслэлгүйгээр хасдаг , танадаг байдал удаа дараа давтагдах болжээ.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрөгч 06-р сарын цалингаас нь үндэслэлгүйгээр 42 алба хаагчийнхаа цалинг хассан байна.

Харин намын хамааралтай , танил тал бүхий алба хаагчдын цалинг үндэслэлгүйгээр нэмж олгодог гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Зурагт : Булган аймгийн цагдаагийн газрын даргын тушаал болон , цалингаа хасуулсан алба хаагчдын цалингийн мэдээлэл зэргийг хавсаргав.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.