ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙГ ШАЛГАХ ЗААВАР

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шалгах заавартай танилцана уу. 

1. E-Mongolia системийн дэлгэц дээр харагдаж буй Хүүхдийн мөнгөн тэтгэмж хэсгийн шалгах товчийг сонгоно.

2. Өөрийн хүүхдийн регистрийн дугаар болон зурган талбарыг бөглөөд шалгах товчийг дарна уу.

3. Баталгаажсан төлөвтэй байвал таны хүүхдийн мөнгөн тэтгэмж бүртгэлтэй дансаар хэвийн олгогдох болно. 

Жич: Хэрэв данс бүртгэлгүй төлөвтэй байвал E-Mongolia системээр дансаа баталгаажуулаарай. 

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ДОЛООДУГААР САРЫН 7-НД НӨХӨН ОЛГОНО

2023 оны 1-6 сард Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй хүүхдүүдэд аваагүй сарын мөнгийг долоодугаар сарын 7-нд нөхөн олгоно. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.