Ц.НАНЗАДДОРЖИЙГ ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛЛӨӨ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэв. 

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д ирүүлжээ.

Тэрбээр хүндэтгэн үзэх шалтгаанаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар дурдаад өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжжээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өмнө нь АН-ын гишүүн байсан хүн Цэцийн гишүүнээр ажиллахаар яагаад байгаа юм бэ? Сандал суудлын төлөө та нар явдгаа одоо болимоор юм. Та нарын эрх мэдэл багадаагүй" хэмээв. 

Цэцийн гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжив. Ц.Нанзаддоржийг  2018 онд Цэцийн гишүүнээр томилж байв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.