ТҮЛШНЭЭС БОЛЖ ТҮМЭН ОЛНОО ТЭНГЭРТ ДЭВШҮҮЛСЭЭР БАЙХ УУ?

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр /2023.06.09/  Уих-ын гишүүн С.Одонтуяа Энэ оны тавдугаар сарын 31-ны өдөр 25 хүн угаартаж найман хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түлшнээс болж иргэд амь насаа алдсаар байхад УИХ-ын гишүүд эрх баригчид яагаад ганц үг ган хийхгүй байна вэ. Нэг л их инээсэн баярласан хүмүүс. Нийслэлд 38 хүн МАН-аас сонгогдсон. Мэдээллийг нуун дарагдуулж байна. Ярилцлага авах гэхээр оруулахгүй байна. Д.Тогтохсүрэн даргаа энэ асуудлыг танаар ярихаа заалгахгүй. УИХ уг асуудлыг ярь гэж байгаа юм. Түлшний асуудлыг яаралтай хэлэлц. Үнийн өсөлтийн талаар УИХ яаралтай хэлэлц. Дүүргээр яваад иргэдтэй уулзахад үнийн өсөлт галзуурч, тэсэхэд бэрх болсон байна. Тэтгэвэр нэмэх сургаар бүх юмны үнэ өснө. Эдийн засгийн байнгын хорооны дарга яагаад харагдахгүй байна вэ. Олонхоор түрий бариад микрофон хаана гэж байхгүй шүү. Байцай, талхаа таллаж авч байна. Гэр хороололд үнийн дэвтэр зузаарсан хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.