МАНАЙ УЛС ЭРЭЭНЭЭС 60 ВАГОН НАРИЙН НОГОО, ЖИМС АЧУУЛАН ОРУУЛЖ ИРНЭ

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Монгол, Хятадын хилийн 4 боомтыг тодорхойгүй хугацаагаар түр хаасан.

Энэ сард нийт 43 ширхэг чингэлэг, үүнээс 15 ширхэг 20 футийн чингэлэг, 28  ширхэг 40 футийн чингэлэг эм, эмийн бүтээгдэхүүнийг Тяньжин боомтоос төмөр замаар тээвэрлэх ажлыг зохион байгуулна.

ХХААХҮЯ-аас ирүүлсэн жагсаалтад 6 ААН-ийн 70 вагон цагаан будаа, 89 вагон элсэн чихэр ачуулах захиалгыг Хятадын талд хүргүүлэхээр ГХЯ-нд уламжилжээ. Мөн БНХАУ-ын Эрээн өртөөнөөс 60 вагон жимс, нарийн ногоо ачих ажлыг зохион байгуулна.

Мөн Шадар сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Гашуунсухайт боомтоор уул уурхайн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг батлан хэрэгжүүлж эхэлжээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.