ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРӨӨР 91 ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИГДЖЭЭ

Өчигдөр /2023.06.01/ хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээний үеэр өчигдөр 335 хүүхэд төөрснийг асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгчээ. Мөн цагдаагийн байгууллагад нийт 1917 дуудлага иржээ. Үүнээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 91, зөрчлийн 1595 дуудлага бүртгэгджээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд мөн тоглоомноос унаж бэртсэн, унадаг дугуй, скүүтертэй явж байгаад бэртсэн хүүхдүүд олноор ирсэн бөгөөд одоогоор хоногийн тоо мэдээг нэгтгэж гаргаагүй байна гэлээ.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН БОЛ “ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ АЛБАДАН СУРГАЛТ”-Д ХАМРУУЛНА

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн 2021 онд 1531 болж, 2020 оноос 34.5 хувиар өсчээ. нийт 35 мянга гаруй дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 9526 зөрчил бүртгэгдсэн. Эдгээрээс 7240 буюу 76 хувийг нь шалгаж, шийдвэрлэхэд 1531 нь гэмт хэргийн шинжтэй байсан болохыг ЦЕГ-аас мэдээлсэн.

Дээр хэлсэн статистикт багтсан бүх зөрчил болоод гэмт хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа аж. Харин далд үйлдэгдэж буй хүчирхийллийг цагдаагийн байгууллага хянах боломжгүй.

Хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэлд тохирсон, оновчтой шийтгэл ногдуулж, хохирогчийг хамгаалах нь зүйн хэрэг.

Хүчирхийлэл үйлдэгчийг баривчилсан хугацаанд “Зан үйлд нөлөөлөх албадан сургалт”-д хамруулж, дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлдэг. Нийслэл хотод энэ ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа баривчлах төв хариуцан хэрэгжүүлдэг бол орон нутагт цагдаагийн байгууллага хариуцан ажилладаг.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.