НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮХ БАЙГУУЛЛАГЫН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГ ҮНЭГҮЙ, НЭЭЛТТЭЙ БОЛГОНО

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг үнэгүй, нээлттэй болгож, иргэд, жуулчид чөлөөтэй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж өнөөдөр БОАЖЯ-наас мэдээллээ.  

Улаанбаатар хотод “CU” сүлжээ дэлгүүрийн 300 салбар, “GS-25” сүлжээний 157 салбар нийтэд бие засах газраар үнэгүй үйлчилж байна. Автобусны эцсийн зургаан буудлын байгууламж, арван сити тойлетыг төр , хувийн хэвшлийн түншлэлээр ашиглалтыг хариуцан хамтран ажиллах төсөл ирүүлэх урилга, зарыг олон нийтийн сүлжээнд тавьжээ.

Одоогоор бүртгэлтэй 24 ариун цэврийн байгууламж байгаагаас тогтмол үйл ажиллагаатай 19 нь ажиллаж байгаа аж.

Жорлон үндэсний чуулганы үр дүнд “Монголын Жорлонгийн ууган холбоо” ТББ байгуулагдаж Монгол орны цаг уур, хөрсний хэв шинжид тохирсон ариун цэврийн байгууламжийн дэвшилтэт техник, технологи хамтран боловсруулж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.