ХУГАЦАА НЬ ДУУССАН ЭМИЙГ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИД ХЭРЭГЛЭЖ БАЙВ...ХАРИН ОДОО ЯАЖ БУЙ БОЛ ?

Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ану булган” ХХК-ийн эмнэлэгт хугацаа нь дууссан дөрвөн нэрийн таван цувралын эмийг яаралтай тусламжийн шүүгээнд хадгалж байсан зөрчлийг НМХГ-аас илрүүлж байв.

Тус ноцтой зөрчлийг эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг хийж байх үеэр илрүүлж байсан. Тэгвэл төлөвлөгөөт шалгалтын үеэр Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ану булган” ХХК-ийн эмнэлэгт хугацаа нь дууссан дөрвөн нэрийн таван цувралын эмийг яаралтай тусламжийн шүүгээнд хадгалж байжээ.Тус эмийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулан устгуулахаар холбогдох газарт шилжүүлсэн байдаг. 

Тэгвэл одоо эм эмийн хэрэгсэл хил гааль хаагдсантай холбоотой ховрын бараа болсон энэ цаг үеэд эмнэлэгүүд хэрхэж байгаа бол ?

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.