МОНГОЛД ДЭЛХИЙН ЗАРИМ УЛС ОРОНД ХУУЛИАР НЬ ХОРИГЛОСОН, ГАЖ БУРУУ УРСГАЛЫН ЖАГСААЛТАД ОРСОН СҮМ, ХИЙД ЦӨӨНГҮЙ БАЙНА

 Монгол Улс 70 гаруй шашны урсгалтай болжээ.Ингэж гаарах болсон нэг шалтгаан нь сүм хийдийн үйл ажиллагааг зохицуулсан ямар ч хууль эрх зүйн орчин Монголд байхгүйтай холбоотой. Нийслэлийн хэмжээнд шашны 15 урсгалын 321 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, буддын 80, христийн 189, шашны бусад урсгалын 52 сүм хийд үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр сүм хийд дотор дэлхийн зарим улс оронд хуулиар нь хориглосон, гаж буруу урсгалын жагсаалтад орсон сүм, хийд цөөнгүй бий аж. Жишээлбэл, БНСУ-ын христийн Шинчонжи урсгалын хэд хэдэн салбар Монголд үйл ажиллагаа явуулдаг. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Улаанбаатар хотод энэ гаж урсгалын хэд хэдэн том цуглаан бий.Тэр цуглаанд нь хэдэн зуугаар тоологдох итгэгчийг бэлтгэдэг гэх. “Шинчонжи” гэдэг нь “Шинэ тэнгэр, газар” гэсэн утгатай. “Шинчонжи урсгал нь маш их идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа, нийгэмд сөрөг үр дагаврыг авч ирж буй гаж урсгал. Энэ гаж урсгал Монголд хэд хэдэн салбартайгаар сургалт семинарыг өргөн цар хүрээтэйгээр хийдэг чуулган. Тэд худлаа ярихыг нүгэл гэж үздэггүй. Ариун зорилгынхоо төлөө худал ярих нь байх ёстой үзэгдэл гэж үздэг. “Мүүнийн шашин”, “Шинэ тэнгэр, газрын сүм”, “Төгс хүчит бурхны сүм”, “Ээж бурхан”, “Еховагийн гэрчүүд” зэрэг нэлээд өргөн цар хүрээтэй гаж урсгалын сүмүүд далд хэлбэрээр Монголд үйл ажиллагаа явуулсаар байна. Монголд ойролцоогоор христийн шашны 30 орчим гаж урсгалын чуулган үйл ажиллагаа явуулдаг гэх албан бус тоо бий. Хэдийгээр ардчилсан нийгэмд иргэн хүн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй ч хэн дуртайд нь тархиа угаалгаж, мухар сүсэгт автсаар байх уу гэдгийг бодолцох цаг нэгэнт болжээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.