НИЙТ НУТГИЙН 30 ХУВЬД ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТЖЭЭ

2023 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар Монгол орны нийт нутгийн есөн хувьд цасан бүрхүүлтэй байв. Харин дөрөвдүгээр сарын 1, 2-нд орсон цасны дараа нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтжээ.



Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байсан бөгөөд хамгийн дулаан байсан нь Баянхонгор аймгийн Шинэжинст сум. Тус суманд гуравдугаар сарын 30-ны өдөр 23 градус дулаан байв гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.