ДҮҮРГҮҮДИЙН ГАЗАР ОЛГОЛТОД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. 

Ойн сан бүхий газрын газар ашиглалт, бүртгэлд хяналт шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулжээ.  

Тэрбээр,  “Ойн сан бүхий газарт 17,633 нэгж талбар бүртгэлтэй судалгаа гарсан. Цаашид газар олголтыг бүрэн хориглох, хоёр жил ашиглаагүй газрыг Газрын тухай хуулийн дагуу цуцлах, орц, гарц болон газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх, газрын үнэлгээний бүсчлэлд өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн дүүргүүдийн газар олголтод хяналт шалгалтыг эхлүүллээ” гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.