ТАКСИНЫ ЖОЛООЧИЙН ХООЛОЙГ БООЖ, АВТОМАШИНЫГ НЬ ДЭЭРЭМДСЭН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дээрээс миний машиныг үл таних согтуу хүн аваад зугтчихлаа” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.

Дуудлага, мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс авч шалгахад 21 настай, эрэгтэй Н таксинд явж байхад нь Хөвсгөл аймгийн харьяат 29 настай, Б нь согтуурсан үедээ суудлын бүсээр хоолойг боож, толгойд нь 2 удаа цохиж, автомашиныг дээрэмдэн авч явсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоолоо.Уг хэргийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.