БАГА СУРГУУЛИЙН ДЭРГЭД ДЭН БУУДАЛ АЖИЛЛУУЛАХАА ЗОГСООЖ АСУУДЛЫГ ХҮНДРҮҮЛЭЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ӨӨРЧИЛӨӨЧ ГЭЖ ЭЗДЭД НЬ УРИАЛЖ БАЙНА!!!

1-р хорооллын арын дэн буудлуудын асуудлаар Өнөр бүсээс сонгогдсон төлөөлөгчдийн саналаар СХД-ийн ИТХ-аас ажлын хэсэг байгуулсан билээ. Тус ажлын хэсгийг миний бие ахалж бүрэлдэхүүнд нь бүсээс сонгогдсон төлөөлөгчид, мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд, иргэд, эцэг эхчүүдийн төлөөлөл ороод байна.

             

Ажлын хэсгийн анхны хурлыг зохион байгуулж ажлын төлөвлөгөөгөө гаргалаа. Дэн буудлуудын эзэд хувь иргэд бөгөөд ААН байхгүй, түрээслэж үйл ажиллагаа явуулдаг, архины зөвшөөрөлгүй худалдаа эрхэлдэг, "олон буудал" нэртэй тус газарт гэмт хэргийн дуудлага тасардаггүй талаар албаныхан мэдээлэл өгч байв.

                           

Дараагийн хурлаас эхлэн дэлгэрэнгүй баримт, хяналт шалгалтын тайланг сонсож нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа дэн буудлын эзэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

                       
Сургуулийн орчин дахь олон жил бугшсан энэ асуудалд шийдэл олох болно. Иргэд, эцэг эхчүүд, сургуулийн хүүхдүүд та бүхэн гомдол, саналаа нээлттэй илэрхийлэхийг хүсье.




                       

                       


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.