ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хөгжлийн банкны гэх тодотголтой Төрийн өндөр албан тушаалтнууд яллагдагчаар татагдсан хэргийн шүүх хуралдаан өнөөдөр эхэлсэн. Шүүх хурал хаалттай болж байгаа бөгөөд яллагдагчдаас ирүүлсэн зарим хүндэтгэх шалтгааны дагуу хуралдааныг хойшлуулах саналыг тавиад аж.

Зарим шүүгдэгч хичээлтэй, гадаадад айлчлалтай, шүүх хуралдаан давхардсан, өмгөөлөгчөө солих хүсэлтэй, шинэ өмгөөлөгчтэй болсон тул, эрүүл мэндийн улмаас гэх мэт олон шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах саналыг тавьжээ.Шүүх хуралдаанд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөл, улсын яллагч, иргэн хариуцагч гэх мэт  191 оролцогч ирж хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.