Монгол улсын хил дээр гацаад байсан ОХУ-ын иргэн гуравдагч орон руу авч явлаа

   /2023.02.23/-ны өдөр Казахстан улсаас ирсэн ОХУ-д хавчигдан мөшгөгдөж Халимагаас дүрвэж улс төрийн орогнол хүсэж ирсэн иргэн Батыр Батыровичыг Монгол Улсын хэлээр нэвтрүүлэхийг хориглосон.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас, “тус иргэн нь орогнол хүсээгүй, хил нэвтрэх бичиг баримтын зөрчилтэй тул эрх бүхий байгууллагууд нь зарчмын шаардлагаа л тавьж байгаа. Аль ч улсын, ямар ч иргэн байсан бүгдэд адилхан шаардлагаа л тавьж ажиллана. Тиймээс манайхан асуудлыг хууль журмын дагуу л шийдвэрлэхээр ажиллаж байгаа” гэсэн юм.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа монголын хил дээр гацаад буй иргэний хүсэлтийн дагуу уулзаж, хүний эрх талаас нь санаа тавьж, ярилцсан байна.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа энэ тухайгаа өөрийн твиттер хуудастаа, "ХЭҮК Бангкокт байгаа НҮБ ийн дүрвэгсдийн асуудал харицсан комиссариат руу уг асуудлыг уламжилж уйгагүй шаргуу ажиллаж байгаа .Эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Нисэхэд ажиллаж байгаа ажилтнууд, санаа тавьж байгаа монголчууддаа их баярлаж байгааг уламжилж өгөөрэй гэсэн шүү" гэж мэдэгдэж байв. 

Тэгвэл өнөөдөр /2023.03.01/ ОХУ-ын иргэн Батыр Батыровичыг Монгол Улсын хилээр гаргаж, гуравдагч орон руу явуулсан байна. Энэхүү үйл ажиллагааг НҮБ-аас зохион байгуулж түүнийг олон улсын хамгаалалтад оруулж байгаа бололтой.  

Түүнийг АНУ руу Korean air онгоцоор нисгэсэн тухай ОУ-ын нисэх буудлын цагдаагийн дэд хурандаа бидэнд аман байдлаар мэдэгдэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.