25 April 2020
10 mins read
159k Views
Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэн дөрвөн хүүхдийн ээж Э коронавирусийн халдвар авч, сумынхаа соёлын төвд тусгаарлагдаж байх тав хоногийн хугацаандаа хүндэрч нас баржээ.Гэвч тус сумын эмнэлэг сул шахуу байхад, хүйтэн соёлын төвд ор тавилгүй, шалан дээр талийгаачийг хэвтүүлсэний зэрэгцээ хатгааг нь оношилж чадалгүй хугацаа алдаж эмчилгээ хийлгүй хүндрүүлсээр эндүүлжээ. Талийгаачийн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу нь 2021 оны наймдугаар сарын 29-нд эерэг гарахад шууд сумын клубд тусгаарласан байна.Тухайн үед 10 гаруй хүмүүстэй хамт сумын клубийн хүйтэн шалан дээр гудас дэвсээд хэвтүүлсэн байжээ. Гэвч талийгаач тусгаарлалтад ороод хоёр хоногийн дараа хүйтэн клубд тусгаарлалтад хэвтэж байхдаа даараад хатгаа авсан бөгөөд эмнэлэгийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ч эмч мэргэжилтнүүд нь талийгаачийг хатгаа аваагүй хэмээн эмнэлэг рүү шилжүүлээгүй байна. Ийнхүү талийгаач биеийн байдал хүнд тусгаарлалтад орсоноос дөрөв хоногийн дараагаар сумын эмнэлэг бараадсан боловч сумын эмнэлэгээс аймгийн эмнэлэг рүү шилжиж амьсгалын аппрат залгуулж хүндэрсээр таалал төгсчээ.Талийгаач эмэгтэй дөрвөн хүүхдийн ээж гэдгийг нэхэн сануулья. Дөрвөн хүүхдийнх нь хамгийн бага ой гарантай юм байна. Харин тус эмэгтэйн үхэлд буруутгагдаж байгаа эмч эмнэлэгийн ажилтнууд талийгаачид “Хатгааны шинж тэмдэг мэдэгдээгүй. Мөн бидэнд хатгаа оношлох оношлуур байхгүй” гэх тайлбарыг эхний байдлаар өгчээ. Монгол Улс ковидийн цар тахал анх дэгдэхэд дотооддоо халдвар алдалгүй 10 сар болсон. Энэ хугацаанд бэлтгэл ажил хангаж байгаа талаар албаныхан байнга хэлж ярьж байсан. Харин цар тахалтай нүүр тулаад хоёр жил гаруй болж байхад сумын төвд халдвар авсан иргэдийг тусгаарлах хэдхэн ор бэлдээгүй өнөөдрийг хүрсэн хэмээн дүгнэж болохоор байгаа юм.