Met Gala 2021 улаан хивсний ёслолын сонин содон хувцаслалт
Met Gala 2021 улаан хивсний ёслолын хамгийн сонин содоноос:
Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэн дөрвөн хүүхдийн ээж Э коронавирусийн халдвар авч, сумынхаа соёлын төвд тусгаарлагдаж байх тав хоногийн хугацаандаа хүндэрч нас баржээ.Гэвч тус сумын эмнэлэг сул шахуу байхад, хүйтэн соёлын төвд ор тавилгүй, шалан дээр талийгаачийг хэвтүүлсэний зэрэгцээ хатгааг нь оношилж чадалгүй хугацаа алдаж , эмчилгээ хийлгүй хүндрүүлсээр эндүүлжээ.
Талийгаачийн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу нь 2021 оны наймдугаар сарын 29-нд эерэг гарахад шууд сумын клубд тусгаарласан байна.Тухайн үед 10 гаруй хүмүүстэй хамт сумын клубийн хүйтэн шалан дээр гудас дэвсээд хэвтүүлсэн байжээ. Гэвч талийгаач тусгаарлалтад ороод хоёр хоногийн дараа хүйтэн клубд тусгаарлалтад хэвтэж байхдаа даараад хатгаа авсан бөгөөд эмнэлэгийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ч эмч мэргэжилтнүүд нь талийгаачийг хатгаа аваагүй хэмээн эмнэлэг рүү шилжүүлээгүй байна. Ийнхүү талийгаач биеийн байдал хүнд , тусгаарлалтад орсоноос дөрөв хоногийн дараагаар сумын эмнэлэг бараадсан боловч сумын эмнэлэгээс аймгийн эмнэлэг рүү шилжиж , амьсгалын аппрат залгуулж хүндэрсээр таалал төгсчээ.Талийгаач эмэгтэй дөрвөн хүүхдийн ээж гэдгийг нэхэн сануулья. Дөрвөн хүүхдийнх нь хамгийн бага ой гарантай юм байна.
Харин тус эмэгтэйн үхэлд буруутгагдаж байгаа эмч эмнэлэгийн ажилтнууд талийгаачид “Хатгааны шинж тэмдэг мэдэгдээгүй. Мөн бидэнд хатгаа оношлох оношлуур байхгүй” гэх тайлбарыг эхний байдлаар өгчээ.
Монгол Улс ковидийн цар тахал анх дэгдэхэд дотооддоо халдвар алдалгүй 10 сар болсон. Энэ хугацаанд бэлтгэл ажил хангаж байгаа талаар албаныхан байнга хэлж ярьж байсан. Харин цар тахалтай нүүр тулаад хоёр жил гаруй болж байхад сумын төвд халдвар авсан иргэдийг тусгаарлах хэдхэн ор бэлдээгүй өнөөдрийг хүрсэн хэмээн дүгнэж болохоор байгаа юм.
Met Gala 2021 улаан хивсний ёслолын хамгийн сонин содоноос:
Нэг ой найман сартай хүү, ах эгчтэйгээ тоглож байгаад 30 см-ийн өндөртэй буйдан дээрээс ар дагзаараа унаж, өнөөдөр амьдрахын төлөө тэмцэж байна. Баяртүшигийн Мөнхбаяр хүү долдугаар сарын 8-ны өдөр буйдангаас унаснаас болж тархиндаа гэмтэл авч, гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хагалгаанд орсон ч, өнөөдөр тархиных нь 70 хувь үхэжсэн байдалтай ЭХЭМҮТ-д нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Хүүгийн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд, Монголд хийх эмчилгээ дуусч, гадаадад эмчлүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс гэр бүлийнх нь зүгээс хандивын аян эхлүүлсэн байна. Ингээд бид хүү юунаас болж өнөөдөр ийм байдалд орсон, цаашид хүүд ямар эмчилгээ шаардлагатай байгаа талаар түүний аав Б.Баяртүшигтэй ярилцлаа. -Таны бага хүү 30 см-ийн өндөртэй буйдан дээрээс унаж, өнөөдөр сэхээнд байна. Тухайн өдөр гэртээ хэнтэй хамт байсан бэ. Болсон үйл явдлын талаар мэдээлэл өгөөч? -Өнгөрсөн долдугаар сарын 08-ны өдөр гурван хүүхэд маань ээжтэйгээ хамт гэртээ байсан. Тухайн процесс болох үед ээж нь гал тогооны өрөөнд хоол хийж байхад, бага хүү маань буйдангаас унаж дээшээ харсан байдалтай уйлаад хэвтэж байсан гэсэн. Эхнэр маань хүүг тэвэрч, миний хүү тайвшраад унтаад өгсөн гэсэн. Тэгээд 30 орчим минут унтаад сэрэхдээ, маш хүчтэй орилж уйлаад бөөлжсөн гэсэн. Эхнэр надруу болсон зүйлийг хэлж залгасан. Би тэр дор нь гэр рүүгээ явж очтол, ирэх хооронд дахиад бөөлжиж, хүү маань толгойгоо хойш савж уйлсан байдалтай байсан. Тэгээд бид гурав ахынхаа хамт эмнэлэг явахаар болж, энэ ташрамд түргэн дуудсан. Гэрээс гараад явж байхад өөдөөс түргэн ирж, үзүүлсэн. Гэтэл хүүг минь зүгээр толгой нь хөдөлсөн байна бариач ороод бариулчих гэсэн. Бөөлжөөд байгаа бол, Баянзүрхийн нэгдсэн эмнэлэг орж тариа хийлгэчих гэсэн. Би тэр түргэний эмчээс “миний хүү өмнө нь хэзээ ч ингэж савж уйлж байгаагүй, энэ нэг л биш болчихлоо, та гэмтэл рүү хүргээд өгөөч” гэж гуйхад өөр хүнд өвчтөн зөндөө байгаа, тэгэх боломжгүй гээд хаяад явсан. Тэгээд ах эхнэр бид гурав хүүгээ аваад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт очсон. Дүүргийн эмч нар хүүг минь хурдан оношилж, хүүгийн биеийн байдал маш хүнд байна, яаралтай ГССҮТ рүү яв гэсэн. Очоод томографикийн зураг авахуулах учир цаг алдахгүйн тулд энд авахуулаад яв гэж зөвлөсөн. Баянзүрх дүүргийн эмнэлгээс унаа гаргаж өгнө гэсэн учраас ариутгал хийж дуустал хүлээсэн. Ингээд бид ГССҮТ-д 16 цагийн орчим очиход Баянзүрхийн эмчийн хэлсэнчлэн хүнд байна, яаралтай хагалгаа хийнэ гэсэн. Энэ хугацаанд томографикийн хариу гарч зургаар ирсэн. Ингээд миний хүү хагалгаанд орж гарч ирсэн. Гэмтлийн эмч нар хугацаа алдсан байна. Хүүд тархины артерийн судсыг залгах, тархины гавлын яс заадсаараа цуурснаас болж маш их цус алдаж, тархи дарсан байсанд мэс засал хийсэн гэсэн. Ингэсэн ч миний хүүгийн зүүн тархи үхэжсэн байна гэсэн. Ер нь 3-5 минут л цус алдахад хүний тархи ажиллагаагүй болж үхжиж эхэлдэг юм байна лээ. Тэгээд хугацаа алдсанаас болж, хүүгийн минь зүүн тархи ажиллагаагүй болж, одоо тэр нь баруун, урд хэсэгтэй нөлөөлж, одоогоор тархиных нь 70 хувь үхэжсэн байдалтай байна. -Одоо хүүгийн биеийн байдал ямар байгаа вэ? -Миний хүүгийн биеийн ухаан орсон ч, өөрийн ухаан ороогүй байгаа. Яг л ургамал шиг дээшээ харж нүдээ нээгээд, гуурсаар хоол идээд л. Биеийн байдал нь хүнд, өвдөлт ихтэй байгаа учраас яргалж дуугараад байгаа. Ер нь бол өдрөөс өдөрт биеийн байдал нь сульдаж байгаа. Бидэнд маш богинохон хугацаа үлдсэн. Тиймээс яаралтай гадагшаа явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. -Монголд хийгдэх эмчилгээ нь дууссан гэсэн. Гадагшаа явсан ч, сэргэх боломж хэр байгаа вэ? -Монголын эмч нар маань бүх эмчилгээг хийсэн. Одоо хүү минь ЭХЭМҮТ-д нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал нь гайгүй болж байгаад л эргээд сэхээнд ороод байгаа. Хүү минь нүдээ нээхээс өөр үйлдэл үзүүлж чадахгүй байгаа. Бид нар маш яаралтай өндөр тоног төхөөрөмжтэй улсад нөхөн сэргээх эмчилгээнд орох шаардлагатай байгаа юм. Хагалгааны дараа эмч нарын хэлсэнчлэн Солонгосын Улсан эмнэлэг, Турк улсын эмнэлгүүд рүү материалаа явуулсан. Солонгосын Улсан сургуулийн эмнэлгээс хариу ирсэн. Эмчилж болно, ирээд тусгаарлалтад байна. Гэхдээ эмнэлгийн үйлчилгээг ирсэн өдрөөс нь эхлүүлнэ гэж хэлсэн. Солонгос улс руу яввал хүүгийн минь тархи сэргэж магадгүй гэж бодоод эцсээ хүртэл явж байна. Солонгос улс руу явах зардал, тусгаарлагдах зардал, эмчилгээний гээд ойролцоогоор 800-900 сая төгрөг хэрэгтэй болсон. Ямар ч эцэг эх хүүхдээ зүгээр харж суугаад үхэхийг нь хархыг хүсэхгүй байх. Би бүх л боломжоо дайчилна. Хэрвээ мөнгөний төлөө хүний хөл үнсэхээр бол би хүүгийнхээ төлөө хийхэд бэлэн. Уулзаж тусламж хүсэх хүн маш их байгаа. Хандивын аянг манай найзууд хоёр хоногийн өмнө эхлүүлээд явж байгаа. Одоогоор 20 гаруй сая төгрөг цугласан. Миний эхнэр хүүг асарч үргэлж дэргэд нь байгаа. Харин би гадуур ажлуудаа амжуулахаас гадна гэрт байгаа хоёр хүүхдэдээ царайгаа харуулчхаад, эмнэлгийн гадаа ирж хонож байгаа. Үндсэндээ эх нялхас, гэмтлийн эмнэлгийн хооронд явж 65 хоног машиндаа хонож байна. Миний найзууд хүүгийн минь бүх эмчилгээ, гадагшаа явах, хандивын аянг зохион байгуулж байгаа. -Хүүхдүүд нь дүүгээ санаж байна уу. Үндсэндээ хоёр сар гаруй эмнэлгээр явж уулзаагүй байгаа юм байна шүү дээ? -Миний хүү өчигдөр ааваасаа дүү хэзээ ирэх юм. Миний дүү зүгээр үү гэж асууж байна лээ. Тавхан настай л даа. Гэхдээ мэдээд байх шиг байгаа юм. Би хүүхдүүддээ дүү нь эмнэлэгт хэвтсэн гэдгээс өөр зүйл хэлээгүй. Ээж нь дүүтэй нь хамт эмнэлэгт байгаа учраас хоёр хүүхэдтэйгээ аав нь л хааяа очиж уулзаж байгаа. Ямар ч байсан хүүхдүүддээ дүүг нь эрүүл саруул аваад очихыг л хүсч байна. -Бага насны хүүхдэд байнгын асаргаа шаардлагатайг эндээс харж болохоор байна л даа. Та эцэг эхчүүдэд хандаж юу хэлэх вэ? -Хүүхдийг унаж, доргилт авсан тохиолдолд бариачид хандахаас илүү мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Мөн бага насны хүүхдийг зүгээр нэг юм мөргөлөө, бүдэрч уналаа, ойчлоо гэж бодож болохгүй шүү гэдгийг хэлмээр байна. Хүүхдийг нас биед хүрэх хүртэл нь битгий анхаарал сэрэмж алдаарай гэж хэлмээр байна. Хүүхэд яаж ч бэртэж болдог юм байна. 30 см-ийн өндөртэй буйдангаас дагзаараа савж унаад ингэж бэртсэн гэхэд хүмүүс итгэхгүй л байх л даа. Тэгэхдээ надад ийм зүйл тохиолдчихоод байна. Тиймээс та бүхэн надад тохиолдсон энэ том зовлонгоос үлгэр жишээ авч, хүүхдэдээ анхаарал хандуулаарай. Хэрвээ та Б.Мөнхбаяр хүүд туслахыг хүсвэл: 9904-4415 болон Б.Мөнхбаяр хүүдээ амьдрал хайрлая фэйсбүүк пэйжид хандана уу.
-ТАЛИЙГААЧ ОХИНЫ ХӨЛИЙГ ХУГАЛЖ, ХҮЧИНДЭН, ЗҮРХЭН ТУС ГАЗАРТ НЬ ХОЁР УДАА ХУТГАЛСАН БАЙЖЭЭ- Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 онд бяцхан охин аав руугаа утас цохиж, “Аав аа, та надад гоё цагаан трико, оймс авч өгөөрэй. Би Япон руу дуучин Ариунаатай хамт дуулахаар явна. Хагас, бүтэн сайнд охин нь гэртээ харихгүй, дууныхаа бэлтгэлээ хийнэ шүү, аав аа” хэмээн ярьжээ. Аав нь баяртайгаар “Гэртээ ирэхийг бодоорой, миний охин. Аав нь охиноо санаж байна шүү” хэмээн хариулсан байна. Энэ ярианаас хойш охин аав дээрээ үүрд ирэхгүйгээр явжээ. Бяцхан охин 29-р сургуулийн дотуур байранд амьдардаг, хараагүй, долдугаар ангид сурдаг, гоё дуулдаг, сургуулийнхаа баяр, уралдаан тэмцээн болгонд оролцсон авьяаслаг нэгэн байжээ. Тухайн үед хараагүй болон сонсголгүй хүүхдийн сургууль нэг дор буюу 29-р сургуулийн харьяанд байсан аж. Хэрэг гардаг өдөр тав дахь өдөр байсан бөгөөд охин мөрөөдлийн тайзан дээрээ хайртай дуучинтайгаа гарч дуулах гэж догдлон, бэлтгэл хийхээр сургууль дээрээ үлджээ. Харамсалтай нь, тэр орой харааны бэрхшээлтэй, 14 настай охиныг хэн нэгэн дотуур байрных нь цонхоор авч гаран, нэг хөлийг нь хугалж, хүчиндэж, зүрхэн тус газарт нь хоёр удаа хутгалж хэрцгийгээр амь намыг нь хөнөөжээ. Хөөрхий эцэг охиных нь амийг хөнөөсөн зэрлэг балмад этгээдүүд хэн болохыг тогтоолгохоор бүтэн 20 жилийн турш цуцалтгүй хөөцөлдөж яваагаа учирлан утсаар холбогдсон юм. Тэрбээр бидэнтэй уулзахдаа хар цүнхэндээ хэрэгт хамаатай бүх материалуудыг хийж сугандаа чанга хавчуулсаар ирсэн юм. “Энэ хар цүнхэнд миний амьдрал яваа, надад өөр юу ч хэрэггүй. Та бүхэн надад тус бол” хэмээн тэрбээр яриагаа эхлэв. Түүний ярианд олон нэр болон өөр гэмт хэрэг дурдагдсаныг бид болзошгүй аюулаас сэрэмжлэх үүднээс хассан болно. Энэхүү бага насны охиныг сургуулийн орчинд хүчирхийлж, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй байгаа билээ. Хэрэг гарсан өдөр нас барсан охинтой хамт ангийн найз нь байсан гэх бөгөөд тэр охин сураггүй алга болсноос хойш мөн л 20 жил өнгөрчээ. -Та манай сайтад ямар шалтгааны улмаас хандах болов? -Миний нэрийг Б.Доржготов гэдэг. Үндсэн захиргаа Завхан аймгийн харъяа. Одоогийн байдлаар би охдынхоо алуулсан шалтгааныг өдий 15 жилийн турш илрүүлж өгөөч гэж яваа. Би энэ хэргийг эцэслэн шийдэгдтэл үхэхгүй. Миний бага охин 14 настай, Өнөржаргал 2001 оны аравдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө дотуур байранд байхдаа хүнд алагдсан юм. Тухайн өдөр дотуур байрны жижүүр болон асрагч хоёр багш хонож байсан гэдэг. Миний охин аравдугаар сарын 15-ны өдөр Дэлхийн цагаан таягтны өдрөөр дуучин МУГЖ Т.Ариунаатай хамт “Нарны хаан хүүхдүүд” гэдэг дуу дуулах ёстой байсан. Тухайн хэрэг гардаг өдрийн 17 цагийн орчим над руу охин минь залгаад “Аав аа,та надад цагаан оймс, трико хоёр авч өгөөрэй. Би хагас сайн, бүтэн сайн өдөр гэртээ харьж чадахгүй байна шүү. 15-ны өдөр Япон улс руу дуулахаар явна” гэж байсан. Тэр өдрийнхөө шөнө өнгөрсөн байсан. -НИЙТ НАЙМАН БАЙЦААГЧ ДАМЖИЖ ЯВСААР 20 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ- -Охиныг тань амиа алдахад дотуур байрны багш, асрагч нар нь байсан юм болов уу? -Би их гайхдаг, дотуур байрны жижүүр нь манай охины өрөөний яг өөдөөс харж суудаг байсан. Яаж миний охиныг өрөөнөөс нь гаргасан байх вэ? Цонхоор гаргасан байх гэж би боддог юм. Тухайн үед хонож байсан багш, жижүүрийг бүгдийг ажлаас нь халаад явуулчихсан байсан. Хэрэг гарах үед жижүүр нь байхгүй байсан гэдэг. -Өрөөндөө ганцаараа амьдардаг байсан уу? -Ганцхан хүүхэд хамт байдаг байсан. Тэр хүүхдийг хэрэг гарсны дараа сургуулиас нь гаргаад, Архангай руу явуулсан гэж би сонссон. Надтай уулзуулахгүй гэж тэр байх. Би уулзах гэж очиж байсан, даанч уулзуулдаггүй байсан юм. -Та хэрэг гардаг өдөр ээлжинд хонож байсан харуултай уулзсан уу? -Надтай ерөөсөө уулзуулж байгаагүй юм. Тэр өдөр хонож байсан асрагч багш нартай уулзана гэж тухайн үеийн захирал дээр нь очиж байсан. Даанч намайг уулзуулж байгаагүй. Би захирлын нэрэмжит хурал болж байхад нь ороод уулзъя гээд орох гэтэл оруулаагүй. Надтай хэнийг ч уулзуулаагүй. -Шүүх эмнэлгийн хариу юу гэж гарсан бэ. Та шинжилгээний хариутай танилцаж байсан уу? -Нэг хөлийг нь хугалсан, хүчиндээд, зүрхэн тус газар нь хоёр удаа хутгалсан байсан. Цагдаагийнхан надад хавтаст хэргийг өдий болтол нэг ч удаа үзүүлээгүй юм. Цонхоор нь гаргаж өөр газар аваачиж, хүчиндээд, шовх үзүүртэй зүйлээр зүрхэн тус газар нь хоёр удаа хутгалж алсан байсан. Энэ хэргийг хамгийн анх хүлээж авсан байцаагч надад хэлэхдээ “За Готов ах аа, ер нь бараг болчихлоо шүү. Одоо урдаас шинжилгээний хариу ирвэл болох гээд байна” гэж байсан. Удалгүй өөр байцаагч дээр хэрэг шилжээд, үндсэндээ замхарсан гэж хэлж болно. Тэрнээс хойш нийтдээ найман байцаагчид шилжиж, дамжиж явсаар илрээгүй 15 жил болсон. -Маш олон газар албан бичиг хүргүүлжээ. Ямар хариу ирдэг байв? -Би энэ хугацаанд цагдаа, прокурор, ЦЕГ, хууль зүйн үе үеийн сайд нар, ард түмний төлөө явдаг УИХ-ын гишүүд, ерөнхийлөгчидтэй хүртэл уулзах гээд бичиг илгээгээд найман жил боллоо. Үнэхээр ядуу хүнийг тоодоггүй юм байна. Задарсан улсуудаа тоодог юм байна. Өөр хэлэх үг алга. Хэргийн явц болон албан бичгүүд надад одоо бүгд явна. Хүсэлтийн бүх хариу, бичгээр өгсөн бичиг гээд бүгд байна. Миний бодлоор 29-р сургууль бол ерөөсөө асуудлаа хүлээж авдаггүй газар юм. Одоо би бүх хэргийн материалыг дэлгэнэ. Дэлгэхээс айх юм үнэндээ алга. Гэхдээ би хүн гүтгэхгүй. Үнэн бодит байдлыг хэлж 29-р сургуулиас хүнээ нэхэж шүүхэд хандана. Бүр болохгүй бол олон улсын хүний эрхийн байгууллагад хандана. Одоо бол би мөнгө нэхнэ. Би өмгөөлөгч авах гэж очихоор хүлээж авахгүй байсан, их сонин. Одоо би хэвлэл мэдээллээр хандана. Цаашдаа ч гэсэн болж өгвөл хэвлэлийн хурал хиймээр байна. Даанч мөнгө алга байна. Энэ 15 жилийн хугацаанд хавтаст хэргийн бүх материал байна. Бүгдийг нь дэлгэмээр байна. -ХЭРГИЙГ ШИЙДНЭ ГЭСЭН ИТГЭЛТЭЙ Л АМЬД ЯВНА- -Таныг Монголын харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө их юм хийсэн гэж дуулсан? -Тийм ээ, би Монголын хараагүй хүүхдүүдийн төлөө их юм хийсэн. 1974 оноос эхлэн Монголын 14 аймаг, бүх сумын эмч нарт захидал илгээж, хариу аваад бүх хараагүй хүүхдийн тоог гаргаж, 1992 онд хараагүй болон хэлгүй хүүхдүүдийн нийгэмлэгийг салгаж байлаа. Анх нэг байсан юм. -Бас нэг охиноо та хүний гарт алдсан гэлээ. Энэ талаар ярихгүй юу? -Миний том охин 29-р сургууль төгссөн. Нэг орой гэртээ хоолоо хийчихээд “Аав аа, би хурдхан гараад ирье” гээд гарсан. Гэтэл тэр орой нь Сүхбаатар дүүргийн түргэний эмнэлгийн гадна баригдаж байсан барилга дотор мөн л хүчиндүүлээд амиа алдсан байсан. Энэ хэргийн талаар цагдаа нар надад олигтой юм ярьж байгаагүй. Манай цагдаа нарын нэг аюултай нь “Та байцаалт өгөх үүрэгтэй. Асуух эрх байхгүй гээд байдаг. Миний хоёр охин хоёулаа алагдсан. Одоо надад хорогдоод байх зүйл алга. Хэргийг шийдэх хүртлээ би зогсохгүй. -Тухайн үед энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ? -Одоо хүртэл эзэн холбогдогчийг нь олоогүй, хэрэг хаагдаагүй байгаа. Яг одоо надад бүх цагдаа, олон улсын прокуророос ирсэн, би өөрөө хүсэлт бичиж, хариу ирсэн бүх материал байна. Би чамд бүгдийг нь үзүүлнэ. Бүх албан бичигт хэргийг шалгаж байгаа л гээд хариу ирээд байсан. -Талийгаач охин чинь 29-р сургуулийн багш нар нь гар хүрдэг байсан талаар таньд хэлж байсан гэсэн? -Тийм асуудал зөндөө ярьж ирдэг байсан. Тэгэхэд нь би “За миний охиныг алчихгүй л биз, гайгүй байх аа” гэдэг байсан. Сүүлд нэг хүүхэд бас дотуур байрныхаа цонхоор нисэж үхсэн хэрэг гарч байсан юм. Энэ сургууль олон хүүхдийн амь авлаа даа. Би 29-өөс охиныхоо амийг нэхнэ. -Сүүлийн асуултыг таны мэдэлд үлдээе? -Би хоёр охиныг минь хүчиндэж хөнөөсөн хэргийг илрүүлж байж үхнэ. Надад одоо хорогдох юм алга. Миний барьж яваа энэ хар цүнхэнд миний амьдрал яваа. Энэ хэдэн цаас миний амьдралыг шийднэ. Энэ хэргийг шийднэ гэсэн итгэлээр амьд явна. Тэргүй бол би аль хэдийнэ архичин болж, гудамжинд гарч үхчихсэн байх байсан. Амьдрал их хэцүү байна. Миний хань олон жилийн өмнө өнгөрсөн. Ганц хүү минь бас хүнд алуулсан. Одоо би хоёр охиныхоо хэргийг л шийдэхийн төлөө явж байна. Юу ч хийсэн бэлэн байна.