“БИО КОМБИНАТ” ХОРИОТОЙ БОДИС ХЭРЭГЛЭЖ АЖИЛЧДАА ХОРДУУЛСАНАА НУУН ДАРАГДУУЛЖЭЭ !!!

Өнгөрсөн 2019 оны 09-р сард “Био комбинат” төрийн өмчит компани үйлдвэрийнхээ байруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийхдээ хориотой бодис хууль бусаар ашиглаж ажилчдаа хордуулжээ. Хордуулсаныхаа дараагаар хордсон ажилчиддаа эмнэлэгийн тусламж үзүүлэлгүй өөрсдөө буюу байгууллагын эмч нараар дур мэдэн нууцаар эмчлүүлж байсныг нь мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нар тогтоосон байна.

Гэтэл тус асуудлаас болж эхний ээлжинд 11-н хүн хордсон гэх мэдээлэл байсан бол өдгөө   60 орчим ажилтан хордож , нэг иргэн зуурдаар нас нөгчсөн бөгөөд химийн бодисын хордлого гэсэн онош гарсан , ажилчдын элэгний эс задарсан гэсэн оноштойгоор эмчлүүлж байжээ.Тус байгууллагын ажилтнууд хурц цус дутмагшилд орж эхэлсэн байна. 

Хамгийн харамсалтай нь эдгээр химийн бодист хордсон ажилчдаа хордлогын эмнэлэгээс хөөж шахуу гаргасан бөгөөд үүнийгээ тус компанийн удирдлагуудын хүсэлт хэмээнж , хууль бус химийн бодис хэрэглэснээ нуун дарагдуулахыг завджээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.