АТҮТ-ИЙН “ДОТООД АЖИЛТАЙ” ГЭХ ХААЛГАНЫ ЦААНА АРХИДАЛТ БОЛЖ БАЙДАГ

Төрийн хүнд суртлыг тултал нь үзүүлдэг байгууллагуудын нэг бол Авто тээврийн Үндэсний төв /АТҮТ/ гэдгийг мэдэхгүй хүн ховор. Асуудлаа шийдвэрлүүлэхээр очсон иргэд ажлын цагаар “Дотоот ажилтай” гэх хаалга мөргөх нь бий.

Гэвч үнэндээ “дотоод ажилтай” гэх хаалганы цаана албан байгууллагын архидалт болж байдаг бололтой. Бид тэдний архидалтыг бичлэг бүхий баримтаар дэлгэж байна.

Салбарын сайд С.Бямбацогт нь энэ бүхнийг мэдсэн ч мэдээгүй мэт, сонссон ч сонсоогүй мэт байсаар өдий хүрчээ. Учир нь АТҮТ-ын дарга Б.Гүрсоронзон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн ойр дотно холбоотой найз нөхөд учраас “том ар”-тай гэгддэг. Иймд салбарын сайд нь ч холуур дөлж тойрдог бололтой.


Салбарын сайд нь бүү хэл, Ерөнхийлөгчийн мэдэлд шууд удирдлагад байдаг АТГ-ынхан ч Б.Гүрсоронзонгийн удирддаг АТҮТ-ын хэргийг шийдвэрлэж чадахгүй гацаадаг нь нууц биш. Бодит байдал ийм байхад улс төрийнхний “судсыг атгасан” гэх Б.Гүрсоронзонгийн хувьд ард түмний асуудал ч “түй май” байх нь аргагүй биз.

АТҮТ-ын энэхүү архидалтын бичлэг нь ажилчид нь даргынхаа “толгой дээр” гарчээ дүгнэлтэд хүргэх авч, “даварсан” ажилчдаа халдаггүй нь цаанаа нэг учир буй гэх.

Иргэдэд сэтгэл ханамжтай үйлчилж чадахгүй. Дээрээс нь хариуцлагагүй, АТҮТ-ийг архидалт, авилгын үүр болгосон ажилчдаа халж чадахгүй бол Б.Гүрсоронзон та өөрөө ажлаа өгвөл яасан юм бэ.
Б.Гүрсоронзонгийн хувьд нэлээгүй будилаантай, “бантан” зуурдаг нөхөр гэдгээ өөрийн үг үйлдлээрээ өмнө харуулж байсан.

Тухайлбал, Улсын комиссоос нураах шийдвэр нь гарсан “Уран ган”-ы байран төсвийн мөнгөнөөс их мөнгө аван түрээслэж байна. Мөн автомашины дугаарыг “шаг”-ийн үнээр борлуулсаар байгаа билээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.