ХОЁРДУГААР САРЫН 8-НААС ӨМНӨ ЗӨРҮҮТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ ЗАЛРУУЛСНААР ХҮҮХДИЙН МӨНГӨНД ХАМРАГДАХ ЭСЭХИЙГ ТОГТООНО

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдийг 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхааруулжээ.

Шинэчилсэн мэдээлэлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх ажлыг 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн дотор хийнэ. Улмаар хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эсэхийг 16-ны өдрөөс хойш шалгах боломжтой гэж мэдээллээ.

Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох тухай шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор иргэд И-Монголиа, И-Халамж зэрэг цахим сайтаар мэдээллээ шалгахад алдаатай, зөрүүтэй байгаа асуудал үүсээд буй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Гарсан алдааг иргэдтэйгээ хамтарч 14 хоногийн дотор засаж залруулах болно" хэмээн мэдэгдсэн.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.