ӨГСҮҮР, ГУЛГАА ХАЛЬТИРГАА ИХТЭЙ ҮҮСДЭГ ЗАМ ДАГУУ ДАВС БАЙРШУУЛЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн өгсүүр замд, халтиргаа гулгаа үүсдэг 10 байршилд 20 ширхэг давсны сав байрлуулжээ.

Тус савыг 3 тонн орчим давсаар дүүргэн дүүргийн алслагдсан бүсийн гэр хорооллын уруу зам, нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа ихтэй өгсүүр болон уруу хэсэгт байрлуулав. Иргэд яаралтай үед давсыг ашиглах боломжтой.Мөн давс, бодис цацдаг тусгай зориулалтын автомашинаар зам талбайн сүүдэрлэг болон машины яндангийн уснаас үүссэн мөс ихээр тогтсон халтиргаа ихтэй хэсгүүдэд хэсэгчлэн давс цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.