ОЮУТАН ЗАЛУУС ТУХАЙН ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ 1 ХУВИАС ДООШГҮЙ ТӨЛБӨРИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛД ТӨЛНӨ

Оюутан залуус тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиас доошгүй төлбөрийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлнө. Жишээлбэл энэ онд оюутнууд маань сарын 5500, жилийн 66000 төгрөгийг төлнө. 

Оюутан та ЭМД-ын шимтгэлээ төлснөөр “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг” үзлэгийн 18-30 насны багцад багтах дараах үзлэг оношилгоонд хамрагдаарай.

 Үүнд:

 -Биохимийн шинжилгээ /холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин/

-Цус болон шээсний ерөнхий шинжилгээ

-Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ

-ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ

-Хепатитийн В, С вирусийн эсрэг биет илрүүлэх хурдавчилсан сорил

-Зүрхний цахилгаан бичлэг

-Цээжний рентген зураг

-Эмчийн үзлэг

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.