НАЛАЙХ ДҮҮРГЭЭС ОЛДСОН ЦОГЦОС НЬ ИРГЭН О-ГИЙНХ БОЛОХ НЬ БАТАЛГААЖИЖ , АР ГЭРИЙНХЭНД ТАНИУЛЖЭЭ

Налайх дүүргийн зургаадугаар хороо “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон тухай дуудлага өнгөрөгч оны долдугаар сарын 31-ний өдөр хүчний байгууллагад бүртгэгдсэнээс хойш эрэн хайх ажиллагааг эхэллүүлж байв.Гэвч харамсалтай нь өнгөрөгч аравдугаар сарын 11-нд Налайх дүүрэгт байрлах хоёр метрийн гүн ухсан жорлонгийн нүхнээс сураггүй алга болсон гэх эмэгтэй О-гийн байж болзошгүй цогцсыг гарган авч, шүүх шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн байдаг.Тэгвэл тус цогцост хийсэн задлан шинжилгээний дүн гарч , Налайх дүүргээс олдсон цогцос нь иргэн О-гийнх болох нь баталгаажсан, ар гэрийнхэнд таниулсан байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.