13А МАЯГТЫГ ЭНЭ ОНЫ ХОЁРДУГААР УЛИРАЛД БАГТААН ЦАХИМААР ХҮЛЭЭН АВДАГ БОЛГОНО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар мэдээлэл сонслоо.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Дэлхийн банкны санхүүжилтээр манай улсад цахим эрүүл мэнд төсөл хэрэгжсэн.

Уг төслийн хүрээнд манай эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагуудыг олон улсын аудитын байгууллага чанаргүй байна гэж дүгнэсэн. Сайд, дарга нарын халаа сэлгээний асуудлаас болж энэхүү дүгнэлт гарсан гэж бодож байна. 

Эрүүл мэндийн яаманд маш чадварлаг IT инженер авъя гэхээр цалин хөлс, нөхцөл бололцоо нь болдоггүй. Тиймээс манай яамны зүгээс энэ оны хоёрдугаар улиралд багтаан 13А маягтыг цахимаар хүлээн авдаг болоход ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэн хэрэглээнд нэвтрүүлнэ’ хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.