НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ХОЛБОГДСОН 81 ХҮНИЙ 5 НЬ УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮС

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой мэдээлэл хийлээ.

Тэрбээр “БНХАУ-аас ямар ч нэрс ирээгүй. 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр эрхзүйн нэг туслалцаа хүссэн. Хүсэлтийн хариу ирээгүй байна. 2019 оны есдүгээр сарын 6-ны өдөр гаргасан хүсэлт сая ирсэн.Нүүрстэй холбоотой хэрэгтэй, хилийн тодорхой цахим бүртгэлүүдэд өөрчлөлт орсон учраас боломжгүй гэх хариу байсан.Их хурлын тухай хуулийн 9.8-д Зайлшгүй саатуулах, цагдан хорих үзлэг нэгжлэг хийх шаардлага үүссэн үед УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлага үүсдэг. Гэхдээ холбогдох байгууллагын саналыг үндэслэдэг.

Нүүрсний хэрэгтэй холбогдсон 87 хуулийн этгээдийн 6 нь байгууллага, 81 нь хувь хүн байна. Тэдний 5 нь улс төрд нөлөө бүхий хүн байна.Аравдугаар сарын 25-ны өдөр АТГ-аас уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Шийдвэр гараагүй байна. 463 хавтаст хэргийг хянахад нэлээн хугацаа шаардаж байна, цаг авч байна.

Мөрдөгчөөс шалтгаалахгүй олон зүйл бий. 463 хавтаст хэрэг, 354 оролцогчийн гомдол хүсэлтийг хянах ажиллагаа явуулсан. Мөн 62 шүүх, эдийн засгийн шинжилгээ хийсэн.Хэрэгсэхгүй болсон 15 хэргийг сэргээн шалгаж байна" хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.