"КАПИТАЛ" БАНКНЫ УДИРДЛАГУУДАД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЛЭЭ

Капитал банкны гүйцэтгэх захирал А, гүйцэтгэх захирлын орлогч Я, дэд бөгөөд Зээлийн газрын захирал Д нар нь Монгол банкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас  хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх хэргийн улмаас иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагад нийт 104 тэрбум 651 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 94 тэрбум 889 сая төгрөг нөхөн төлөгджээ. Улмаар Нийслэлийн прокурорын газраас "Капитал" банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.