2.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХК-Д ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн гурван мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  1. Иргэн “Б” нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн хэргийг өөртөө ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн албан тушаалтанд 100,000,000 төгрөг өгөхөөр амлаж, санал болгосон гэх;
  2. Худалдаа хөгжлийн банкны удирдах албан тушаалтан “Б”, “Г” нар нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Худалдаа хөгжлийн банк түүний хувьцаа эзэмшигч нарт давуу байдал бий болгож, “Цемент шохой” ХК-д 2,333,121,865 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх;
  3. Архангай аймгийн Өгийнуур сумын албан тушаалтан “У” нь албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд аялал жуулчлалын чиглэлээр 3 га газрыг Засаг даргын захирамжгүйгээр эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон гэх;
  4. “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Г” нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  5. Эрүүл мэндийн яамны албан тушаалтан “Ч”, “Б” нар нь удаа дараагийн үйлдлээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс тусгай зөвшөөрлийн хүсэлт, төслийг хүлээн авч, шаардлага хангахгүй байна гэх байдлаар хясан боогдуулж, их хэмжээний мөнгийг хахуульд авч, өөрийн хамаарал бүхий шинжээч нарыг аж ахуйн нэгж, байгууллагуудад томилон дүгнэлт гаргуулж, дүгнэлтийг тусгай зөвшөөрлийн хурлаар оруулдаг аж.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.