Х.НЯМБААТАР: АТГ БОЛОН МӨРДӨН ШАЛГАХ БАГААС НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮМҮҮСИЙН НЭРИЙГ ӨӨРСДӨӨ МЭДЭЭЛЭХЭЭР БОЛЛОО

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нүүрсний хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах явцын талаар мэдээлэл хийлээ.Тэрээр “Өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотой шалгагдаж байгаа хүмүүсийн нэрийг зарлах ажлыг зохион байгуулъя гэсэн.

Дөнгөж сая орж ирэхийн өмнө мөрдөн шалгах баг ахалж байгаа хүмүүстэй холбогдлоо. Тун удахгүй бид хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зар өгч, өөрсдийн байранд мэдээлэл өгнө. Хэн нэг хүнийг хэлмэгдүүлж, ял завшуулж болохгүй тул ганц хоёр тодруулах ажил байна. Шалгаж байгаа хүмүүсээс Тайлбар мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байгаа учраас хугацаа ороод байна. Өнөөдөртөө багтаж мэдээлэл өгье гэсэн” хэмээв.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.