Х.НЯМБААТАР: НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭР ХАМГИЙН ТҮРҮҮНД ШАЛГАГДАХ ЁСТОЙ ХҮН БОЛ Х.БАТТУЛГА

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хийсэн мэдэгдэлдээ:  “Цаашид ҮАБЗ-ийн зөвлөмжөөр аж ахуйн шинжтэй гэрээ хэлэлцээр байгуулах, төрийн худалдан авалтын шууд гэрээ байгуулж нууцлах асуудлыг хуулиар хязгаарлаж, хориглох саналыг оруулж байгаа. Дийлэнх зөвлөмжүүд манай экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үед ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гаргасан байдаг.

2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Дараа нь бондын 280 сая доллараар төмөр зам барих ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөр нь төмөр замын ажлыг дуусаагүй. Далангийн ажил хийгдээд зогссон. Дараа нь энэ зам дээр дахиж “Бодь интернэшнл”-ийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмжийг гаргаж, ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Тэгэхээр хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой” хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.