Х.НЯМБААТАР: НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХОЛБОГДСОН БҮХ ХҮНИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР МАРГААШ ЗАРЛАНА

Төв талбайд нүүрсний хулгайг ил болгохыг шаардсан иргэдийн жагсаал ес дэх хоногтоо үргэлжилж байна.Тус жагсагчидтай Хууль зүй , дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзах үеэрээ:

-Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг урьдчилсан байдлаар маргааш зарлах, энэ долоо хоногийн дотор Эрүүгийн хуулийг 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа  урвуулан ашиглах тухай заалтыг чангатгахаа амлалаа.

"Мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр хэн нэг хүнийг гэм буруутай гэж болохгүй. Маргааш урьдчилсан байдлаар бүх холбогдсон хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхнаар нэрлүүлье" хэмээв. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.