2022 ОНД 132 АЙЛЫГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ЦЭВЭР БОХИРЫН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОЛОО

Аймгийн Засаг даргын 2022 оны 5-р сарын 13-ны өдрийн А/563 тоот захирамжаар, “Нутгийн хишиг” хөтөлбөрийн 1.1.40 дэх заалтын хүрээнд #Гэр хорооллын айл өрхийг цэвэр бохирын төвлөрсөн шугам сүлжээнд хөнгөлөлттэй нөхцлөөр холбох ажлыг орон нутгийн өмчит “Гүний ус” ХХК-тай хамтран хэрэгжүүлж энэ онд 132 айлыг холболоо.
Модон жорлонгоос ангижирч эрүүл цэвэр орчин бүрдүүлэн #Хашаандаа сайхан амьдрах боломжоор хангах ажлууд шат дараалалттай хийгдсээр байна.
Үүний нэг томоохон жишээ нь уг ажил юм.
Ойр байгаа цэвэр бохирын шугамд холбогдох зардлын 60%-г орон нутгаас шийдэж 40%-г айл өрх өөрөө хариуцан холболт хийлгэх бөгөөд ирэх онд үргэлжилнэ. #Хөнгөлөлтийн нөхцөл буюу 60%-г орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрөөс гарган үргэлжлэх тул хувийн орон сууцандаа цэвэр бохироо оруулж чадахгүй байгаа айл өрхүүдийн хувьд #хамгийн таатай нөхцөл юм.




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.