ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСТ ТАВИЛГА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Нийгмийн даатгалын салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай цахим орчинд хүргэх, үйлчлүүлж буй иргэдэд таатай орчин бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газраас тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст онлайн уулзалтын самбар, иргэд өөртөө үйлчлэх ухаалаг самбар, тэтгэвэр авагч иргэдийн өрөөний тохижилт зэрэг нийт 50 сая төгрөгийн тохижилт, тоног төхөөрөмжийг шийдвэрлэснийг аймгийн Засаг дарга Р.Сэддорж өнөөдөр гардуулан өглөө. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.