ОРОН НУТГИЙН ЗҮГЭЭС ГАРГАСАН САНАЛУУД ДЭМЖИГДЛЭЭ

Аймгийн иргэдээс авсан санал хүсэлтүүдийг эрэмбэлэн аймгийн Засаг дарга Р.Сэддорж МУ-ын ерөнхий сайдад уламжилсны дагуу дараах ажлуудыг шийдвэрлэхээр боллоо. Үүнд:
1. Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын засварын ажлыг улсын төсвөөс хийх.
2. Даланзадгад суманд Дулааны цахилгаан станцыг барих.
3. Даланзадгад-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто замын 80 км-ийг улсын төсвөөр хийж гүйцэтгэх.
4. Өмнөговь аймагт ШУТИС-ын салбар сургуулийг байгуулах.
5. Даланзадгад хотод Олон улсын шинэ нисэх буудлыг барих
зэргийг шийдвэрлэнэ гэдгээ иргэдтэй уулзсан уулзалтынхаа үеэр МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.