ДАРХАН-УУЛ АЙМАГТ ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВ ШАТСАНЫ УЛМААС НЭГ ХҮН АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮН ОЛДООГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

2022-12-01-ний өдрийн өглөө 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатсан. Ээлж солилцох үеэр гурван хүн байсан бөгөөд тэднийг байх үед гал гарсан.Тус гурван хүний  нэг хүн эмнэлэгт хүргэгдэх явцдаа амь насаа алдаж, 2 хүн олдоогүй хэвээр байна. Алга болсон хүмүүсийн хувьд амьд үлдсэн байх найдвар маш бага гэж мэдээллээ. 
Дархан-Уул аймгийн ОК-оос шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд  онолын хувьд шатахуунтай сав 10-12 цаг  ассан хэвээр унтраах боломжгүй. Тиймээс УБ-аас нэмэлт хөөс иртэл хажуугийн зургаан сав руу гал дамжих эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч байгаа аж.
Галыг унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс Дархан Сэлэнгэ  аймгийн хүчин чадлаар  унтраах боломжгүй. Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан ажиллаж байгаа бөгөөд Зүүнхараагаас нэмэлт хүч иржээ. Гал айл өрх рүү орох магадлал харьцангуй бага. Гэхдээ эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлж бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байна .  
Шалтгаан одоогоор тодорхойгүй, мэргэжлийн байгууллагаас тодорхой болсны дараа мэдээлэх болно.




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.