Л.Оюун-Эрдэнийн ЗАСАГ ОГЦРОХ НЬ “ТОДОРХОЙ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаг огцрох нь “Тодорхой” болов. Сүүлийн сар гаруйн хугацаанд нийгэмд өрнөсөн эмх замбараагүй олон үйл явдлууд Засгийн Газар ажлаа хийхгүй байгааг харуулж байгаа.Үүнд шатахууны хомстол, шахмал түлшний борлуулалтын ажил урагшлахгүй байгаа зэрэг нь цар тахалд дарлагдаж хоёр жил гаруй хөлөө тушуулж, ходоодоо хэмжүүлсэн иргэдийн бухимдлыг дээд цэгт нь ч хүргэсэнд юм.

1990 оноос хойш 30 гаруй жил улс төрийн халуун тогоонд чанагдаж хал үзсэн өвгөн сайд Ц.Нямдорж ийм зүйл үзээгүй гэж толгой сэгсрэн халаглав ,УИХ-ын дарга Г.Занданшатар  сайд нартаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайдад сануулав. Эндээс харахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагаанд хэн хүнгүй  сэтгэл дундуур байгаа нь ажиглагдаж байна. 

Үүний зэрэгцээ Засгийн Газрыг огцруулах асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хөндөж буй. 

Эрх барьж байгаа МАН хүчтэй нөлөөтэй байгаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар найдвартай хамгаалалттай гэсэн үг биш. 

Иймд Засгийн газрын үүрэг хариуцлагын асуудал ганц нэг сайдаар туг тахиад намжих хэмжээний биш, бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хэмжээнд тулж ирээд байна.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.