ШШГЕГ-Т САНХҮҮ, САХИЛГА БАТ АЛДАГДАЖ, ХУУЛЬ БУС ТОМИЛГОО ХИЙГДСЭН ТУЛ Д.ЗАГДЖАВЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ШШГЕГ-ын харьяа, хорих ангиудад шалгалт хийхэд хэд хэдэн ангид санхүүгийн зөрчил илэрсэн ба сахилга бат алдагдаж, хууль бус томилгоо хийсэн тул Д.Загджавыг чөлөөлжээ.       

ШШГЕГ-ын даргыг өөрчлөх саналыг Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт  хэлэлцэн ЦЕГ-ын дэд дарга О.Амарсанааг тус газрын даргаар томилсон. Шинэ дарга томилогдон, ажил хэвийн явж байна гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.