СОЛОНГОСЫН ТОМООХОН КИНО СТУДИ БОЛОН NETFLIX-ЫН ХАМТАРСАН КИНОНД ДҮР БҮТЭЭЖ БУЙ МОНГОЛ ЗАЛУУ

Өмнөд Солонгосын алдартай цуврал Хүчирхэг охин До Бон Сүүн кино цувралын 2-р улирлын эхний ангийн зураг авалт Монголд хийгджээ. Уг зураг авалтын сонгон шалгаруулалтын хүрээнд 3-н шатны дүрийн шалгаруулалт хийгдсэн бөгөөд Монгол талаас жүжигчин Г.Содномцог сонгогдож Монгол бөх Баатар хэмээх дүрд  ажиллажээ. 
Зураг авалт нь Монголд болоод Солонгост үргэлжилсээр байгаа бөгөөд ирэх онд NETFLIX platform-оор нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа юм байна. 
2-р улирлын онцлог нь гол дүрүүд шинэчлэгдэж зохиол нь өмнөх ангиасаа өөр агуулгатай болж Kang Nam Soon гэж нэрээр цацагдах ба SQUID GAME киноны жүжигчин Lee Yoo MI мөн Ong Seong Wu, Byun Woo Seok нар гол дүрд тоглож байгаагаар онцлогтой юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.