ТААРАМЖГҮЙ ХАРИЛЦААНААС БОЛЖ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН НОЦТОЙ ХЭРЭГ ГАРЛАА

2021 оны 8 дугаар сарын 4-нд Дорнод аймагт хэсэг залуус маргалдан нэгнээ машинаар дайрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл дахин үүнтэй адил буюу хоорондын таарамжгүй харилцаанаас болж тээврийн хэрэгслээрээ дайрч амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгдлээ.


Тодруулбал :  Цагдаагийн байгууллагад манай найзыг машинаар дайрчихлаа гэх дуудлага мэдээлэл 2021 оны 10 дугаар сарын 8-ны шөнийн 02:22-д бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн, прокурор, шинжээч нарыг оролцуулан шалгахад : ЧД-19, Зуун модны ... дугаар тоотод бүртгэлтэй эр.39 настай О-г зүс таних БГД-ийн .... дугаар тоотод бүртгэлтэй эр.24 настай Б нь хувийн таарамжгүй харилцаанаас болж /...-...УНС/ улсын дугаартай Ниссан маркийн тээврийн хэрэгслээр дайрч амь насыг хохироосон байна. Одоогийн байдлаар тус хэргийг ЧДЦХ-1 хэлтэс шалгаж байна. эр.24 настай Б-г шуурхай эрэн сурвалжилж ажиллан 04:30 цагийн орчимд БГД-ийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. 


Ерөнхийдөө ийнхүү сүүлийн үед залуус тэрхэн хугацааны уур омгоо барьж чадалгүй болчимгүй үйлдэл гаргах боллоо. Мэдээж хэрэг иймэрхүү ноцтой хэргийн ард нэг нь амь насаа алдаж, нөгөөх нь хуулийн дагуу төмөр торны цаана залуу үеийнхэн маань сууж байгаа нь харамсалтай. Бид тухайн хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулан хүргэх болно.

Мөн өнгөрсөн 8 дугаар сарын 4-ны өдөр Дорнод аймагт болсон тээврийн хэрэгслээр иргэнийг дайрсан хэрэг ямар шатандаа явааг тодруулан хүргэх болно.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.